Г.Нэргүй: Хэрлэн голд осолдсон 11 настай хүүхдийг эрэн сурвалжилж байна
Хэрлэн голд 11 настай хүүхэд осолдсоныг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа талаар өнөөдөр НОБГ-ын Гамшигаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г. Нэргүй мэдээлэв.
Эрэн сурвалжилах ажиллагаа 7 дахь хоногтоо үргэлжилж байгаа юм. Нийслэлийн хэмжээнд 20 иргэн усанд осолдож амь насаа алджээ. Ялангуяа бага насны хүүхдүүд усанд эндэх нь их байгаа тул эцэг эхчүүд анхаарал сэрэмжээ сулруулахгүй байхыг энэ үеэр анхааруулав.
НОБГ-ын Гамшигаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г. Нэргүй “Сонгино-Хайрхан дүүрэгийн Эмээлт тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд нэмэлтээр хяналтын пост гаргаж 24 цагаар хяналт шалгалтийг эрчимжүүлж байна. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах 56 дуут цамхагаар энэ сарын 20 хүртэл сэрэмжлүүлэх мэдээг өдөрт 4 удаа нийт 16 удаа хүргэлээ” гэв.
Мөн НОБГ-т ахуйн гал түймрийн 50 орчим дуудлага өнгөрсөн долоо хоногт ирүүлжээ. Ахуйн гал түймэрийн ихэнх шалтгаан нь ил задгай гал гаргах, цахилгааны аюулгүй байдлаа хангаагүйгээс болсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.