Нийслэлийн ногоон бүс болон Төв аймагт байрлалтай 12 зуслан ээлж авч эхэллээ
Нийслэлийн ногоон бүсэд байнгын үйл ажиллагаатай 20 хүүхдийн зуслан бүртгэлтэй. Эдгээрээс энэ онд үйл ажиллагаа явуулахаар 13 зуслан хүсэлт ирүүлснээс ес нь нийслэлийн ногоон бүсийн, дөрөв нь Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлаж байна. Эдгээрийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар гэсэн байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шалгаж, хяналт үнэлгээ хийжээ. Ингэхдээ коронавирусийн цар тахалтай холбоотойгоор хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтэд илүү анхаарч, хяналт үнэлгээг зохион байгуулсан аж. Хяналт, үнэлгээнд хамрагдсан есөн зуслангаас найм нь ажиллах боломжтой, нэг нь ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт авсан байна. Ингээд энэ зун буюу өнөөдрөөс нийслэлийн ногоон бүсийн болон Төв аймагт байрлалтай 12 зуслан 7 хоногийн хугацаатай 4-5 ээлж авч эхлээд байна. Үүнд:
1.Найрамдал
2.Нарс
3.Нарлаг
4.Жавхлант
5.Галакси
6.Сансар
7.Цоглог
8.Мөрөөдөл
9.Цагаан нуга
10.Шонхор
11.Анар
12.Маргаашийн хөгжил
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.