ОХУ 7-гийн бүлэгт эргэн нэгдэх хүсэлгүй

ОХУ 7-гийн бүлэгт эргэн нэгдэх хүсэлгүй

Бид 20-ийн бүлэгт байгаадаа сэтгэл хангалуун байгаа учир 7-гийн бүлэгт эргэн нэгдэх хүсэлгүй байна гэж Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.

Дэлхийн эдийн засгийн хөгжлийн төв цэг дэх нөхцөл байдлаас харахад 20-ийн бүлэг нь орчин үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг илүү хангах боломжтой гэж тэрбээр мэдэгдэлдээ дурдав.

Мөн тэрбээр, 7-гийн бүлэгт БНХАУ, Энэтхэг, Бразил, Турк гэх мэт бусад орон багтаагүй учир дэлхийн хэмжээнд ач холбогдол багатай гэж мэдэгдлээ.

ОХУ нь Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон, АНУ-ын хамт 8-ийн бүлэгт багтдаг байсан боловч 2014 онд Крымын асуудлаас болж гишүүнчлэлээ дуусгасан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.