Д.Трампын туслах коронавирусээр халдварлажээ

Д.Трампын туслах коронавирусээр халдварлажээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Роберт О'Брайенаас коронавирусний халдвар илэрсэн тухай Цагаан ордон өнгөрсөн даваа гарагт мэдэгджээ.

 

“Д.Трампын Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Роберт О'Брайены “COVID-19”-н шинжилгээний хариу эерэг гарсан. Өвчний шинж тэмдгүүд түүнд хөнгөн хэлбэрээр илэрсэн бөгөөд одоогоор тэрбээр өөрийгөө тусгаарлаж, Цагаан ордноос хол, аюулгүй газраас ажиллаж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үйл ажиллагаа хүндрэл сааталгүй үргэлжилж байна” хэмээн Цагаан ордны мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.

Ерөнхийлөгч Доналд Трамп болон Дэд ерөнхийлөгч Майкл Пенс нарт коронавирусээр халдварлах эрсдэл байхгүй байна гэж үзэж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.