БНСУ-ын зарим их дээд сургууль хичээл эхлэх хугацааг хойшлуулжээ
Солонгос улсад корона вирусийн тархалттай холбоотойгоор Инчон хотод байрлах ихэнх сургуулиуд төгсөлтийн баяр болон хичээлийн шинэ улирал эхлэх хугацааг хойшлуулж эхэлсэн байна. Инчоны их сургууль болон Инха их сургууль ирэх сарын 2-ны өдөр эхлэх хичээлийн шинэ улиралыг 16-ны өдөр болгон хойшлуулсан бөгөөд цаашид байдлыг ажиглан дахин 2 долоо хонох сунгах магадлалтай хэмээн мэдэгджээ. Мөн БНСУ-ын хууль зүйн яамнаас БНСУ-д сурч байгаад нутаг буцаж, Хятадын корона вирус илэрсэн бүс нутагт хөл хорионд байгаа Хятад оюутнуудыг Солонгос улсад дахин ирэхэд нь ямар нэгэн визний асуудал үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.