Нас барсан охинтойгоо технологийн дэвшлийг ашиглан дахин уулзжээ
Солонгосын MBC телевизээр “Чамтай уулзсан” гэх нэвтрүүлэг өнөөдөр /2020.02.06/ анх удаа дэлгэцнээ гарах ажээ. Тус нэвтрүүлэгт 4 жилийн өмнө өвчнөөр нас барсан На Ён хэмээх охиныг бидний сайн мэдэх Virtual Reality буюу виртуал ертөнцөд түүний нүүр царай дүр төрхтэй адил дүр бүтээн ээжтэй нь уулзуулж буй талаар өгүүлэх аж. Нэвтрүүлгийн найруулагч “Хэдийгээр нас барсан хэдий ч бяцхан охиныг санан үгүйлж байгаа гэр бүлд нь сайхан дурсамжийг бий болгох үүднээс уг нэвтрүүлгийг хийх болсон” хэмээн ярьжээ. Нас барсан охиныг ээжтэй нь уулзуулахын тулд нэвтрүүлгийн баг охины дуу хоолой, байнга хийдэг хөдөлгөөн, царайны хувирал зэргийг маш удаан судалж аль болох бодит төрхтэй нь ижил болгохыг хичээсэн байна. Нэвтрүүлэгт На ён охины ээж охиныхоо 7 насны төрсөн өдрийг виртуал ертөнцөд хамт тэмдэглэн, нас барахаас нь өмнө хэлж чадаагүй үгсээ охиндоо хэлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.