“King Tug” Н.Төгсцогтыг дэмжигчид АНУ-ыг зорилоо.

Мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн жингийн дэлхийн аварга Гэри “Бага” Рассельтай IBO холбооны дэлхийн аварга, Монголын боксчин “King Tug” Нямбаярын Төгсцогт 2020 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр тулалдана. Тулаан АНУ-ын Пенсильваниа мужийн Аллентаун хотын 10 000 хүний суудалтай “PPL Center” спортын ордонд болох юм. Гэри Рассель-Н.Төгсцогт нарын энэ тулаан тухайн өдрийн гол тулаан нь бөгөөд Америкийн үндэсний хэмжээний томоохон ТВ болох SHOWTIME шууд дамжуулах юм. Тулаан эхлэхэд 2 хоног үлдээд байгаа бөгөөд түүнийг дэмжихээр өнөөдөр /2020.02.06/ олимпийн аварга, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, Улсын арслан Р.Пүрэвдагва, жүжигчин Э.Цолмонбаяр нар АНУ-ыг зорьжээ.


Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.