Хятадын үйлдвэр, компаниуд үйл ажиллагаагаа сэргээж эхэллээ

Хятадын үйлдвэр, компаниуд үйл ажиллагаагаа сэргээж эхэллээ

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний нийт тоо 40554 болж, 910 өвчтөн нас барж, нийт 3342 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Одоогоор, 6484 өвчтөний биеийн байдал хүнд байгаа бол 187.5 мянган хүн эмнэлгийн хяналтад байна.

Сүүлийн нэг хоногт 3062 шинэ тохиолдол бүртгэгдэж, 632 өвчтөн эмнэлгээс гарч, 97 хүн нас барж, 296 өвчтөний биеийн байдал хүндэрчээ.
 

  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шилдэг шинжээчдийн багаа Хятад улс руу илгээлээ гэж ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Аданом Гебрейесус мэдээлжээ. Шинжээчдийн багийг нийгмийн эрүүл мэндтэй холбоотой онцгой байдалд ажиллаж байсан арвин туршлагатай Брюс Эйлворд эмч тэргүүлж байна гэж тэрбээр онцолжээ.
     
  • Хятадын эрх баригчид одоогоор нийт 71.8 тэрбум юанийг шинэ төрлийн вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын тархалтыг хянахад зориулаад байна.
     
  • Лондонгийн эрүүл ахуй, халуун бүсийн өвчин судлалын сургуулийн мэргэжилтнүүд шинэ төрлийн коронавирусийн тархалтын оргил үе хоёрдугаар сарын хоёр дахь хагаст болно гэсэн таамаг дэвшүүлжээ. Энэ хугацаанд Ухань хотын хүн амын таван хувь буюу 500 мянган хүн коронавирусийн халдвар авна гэж тэд үзэж байна. Судалгаанаас үзвэл, одоогоор Ухань хотын 20 оршин суугч тутмын нэг нь халдвар аваад байна. Эрдэмтэд өвчлөлийн ерөнхий загварыг гаргасан бөгөөд энэ дагуу эхний таван хоногт вирусийн далд үе үргэлжилдэг бол дараагийн зургаан хоногт шинж тэмдэг илэрч, халдвар авсан нь тогтоогддог байна.
     
  • Бразилын Засгийн газар хоёр нисэх онгоц илгээж, 34 иргэнээ Ухань хотоос нүүлгэн шилжүүлжээ. Тэднийг Гояс мужийн Анаполис хот орчмын нисэх хүчний баазад 18 хоногийн карантины нөхцөлд байрлуулаад байна. Сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд тухайн хүнийг Бразилиа хотын цэргийн эмнэлэгт нисдэг тэргээр аваачих гэнэ.
     
  • Арабын Нэгдсэн Эмират Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдоод буй долоон өвчтөний нэг нь бүрэн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Хятад улсаас тус улсад аялахаар ирсэн гэр бүлийн дөрвөн гишүүн халдварласан нь тогтоогдсон бөгөөд 73 настай эмээ нь эдгэрчээ.
     
  • ОХУ-ын Засгийн газар амны хаалтын стратегийн нөөцийг бүрдүүлэх үүрэг өгчээ. Тус улс жилд 900 сая амны хаалт үйлдвэрлэх хүчин чадалтай аж.
     
  • Хятадын ихэнх үйлдвэр, компаниуд даваа гарагаас /2020.02.10/ үйл ажиллагаагаа сэргээж эхэллээ. Хэдийгээр олон зуун сая ажилтнууд ажилдаа эргэн орсноор халдвар тархах эрсдэлийг бий болгож буй ч түр зогсолт хийсэн хоног тутам олон тэрбум юанийн алдагдал хүлээж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Египетийн бүх яам Каир хотоос одоогоор нэр аваагүй байгаа засаг захиргааны шинэ төв рүү энэ оны хоёрдугаар хагаст нүүнэ гэж Каир хотын захиргааны албан ёсны төлөөлөгч Халид аль-Хусейни мэдэгджээ. Өдгөө засгийн газрын дүүргийн барилгын ажил 75 хувийн гүйц 2020-02-10

“King Tug” Н.Төгсцогтыг дэмжигчид АНУ-ыг зорилоо. 2020-02-10

"Оскар 2020" наадмын шагналтнууд тодорсоор байна 2020-02-10

БНХАУ-тай хиллэдэг бүх боомтоор гадаад улсын иргэдийг Монгол руу нэвтрүүлэхгүй 2020-02-10

Коронавирусын талаар худал мэдээлэл тараасан этгээдийг 2 сая төгрөгөөр торгожээ 2020-02-10

Хятадын үйлдвэр, компаниуд үйл ажиллагаагаа сэргээж эхэллээ 2020-02-10

“Эрдэнэс Тавантолгой” компани өдөрт 300 машин нүүрс экспортод гаргаж байна 2020-02-10

Цагаан сар тэмдэглэхгүй байх шийдвэр хүн бүхэнд хэрэгтэй 2020-02-10

Ирэх сонгууль УИХ-ын гишүүдэд л их ашигтай болох нь дээ 2020-02-10

Б.Пүрэвдорж: Том асуудал дээр МАН хоёр хуваагддаг, АН шийдэж өгдөг 2020-02-10

Коронавирусийн халдвартай хүний тоо нэг хоногийн дотор 3062-оор нэмэгдэж 40 мянгыг давжээ 2020-02-10