БНХАУ-тай хиллэдэг бүх боомтоор гадаад улсын иргэдийг Монгол руу нэвтрүүлэхгүй
Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар дараахь шийдвэрүүд гарсан талаар ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын /хятад иргэд болон гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй.
Мөн 3-р сарын 2 хүртэл Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглох шийдвэр гаргалаа.
Урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар монгол иргэдээ 2-р сарын 6 хүртэл нэвтрүүлнэ.
3-р сарын 2 хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй монгол иргэдээ нэвтрүүлнэ.
Бараа бүтээгдэхүүний импорт, экспортыг хязгаарлахгүй.
Хилийн Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат боомтуудыг түр хаалаа.
Булган-Такашикэ, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг боомтоор хил нэвтэрч байгаа ачаа тээврийн хэрэгсэл, жолооч нарт энэ дэглэм хамаарахгүй.
Замын-Үүд-Эрээн чиглэлд ачаа тээврийн галт тэрэг хуваарийн дагуу зорчино. Зүтгүүрийн бие бүрэлдэхүүн, агаарын хөлгийн багийн гишүүдэд хорио цээр хамаарахгүй.
Шинэ коронавирусын өвчинтэй тэмцэхэд нь зориулж БНХАУ-д 200 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж үзүүлэхээр болов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.