Коронавирусний учруулж буй хохирол сард $375 тэрбумаар хэмжигдэж байна

Коронавирусний учруулж буй хохирол сард $375 тэрбумаар хэмжигдэж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхиий захирал Тедрос Гебрейесус коронавирусний эдийн засгийн нөлөөллийг нэг сараар гаргахад дэлхий даяар 375 тэрбум ам.долларын хохирол учруулж байгааг санууллаа.

Олон улсын валютын сангийн гаргасан тооцооллоор хэрэв коронавируст нөхцөл байдал намжихгүй хоёр жил энэ хэвээрээ үргэлжилбэл дэлхий дахинд 12 их ная ам.долларын хохирол учруулна гэж үзэж байна.

“Их-20 бүлгийн улсууд тахлын сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгаа дэмжих зорилгоор 10 их наядын үйл ажиллагааг хэрэгжүүлжээ. Энэ нь дэлхий даяар хэрэгжүүлж буй энэ төрлийн ажлуудаас гурав дахин их хөрөнгө юм. Тиймээс цар тахлын эдийн засгийн нөхцөл байдлыг бууруулахад өндөр хөгжилтэй орнуудын гүйцэтгэх үүрэг их” гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Гебрейесус ярьжээ.

ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу дэлхийн томоохон бүс нутгийн санхүүгийн хамтын ажиллагааны байгууллагууд цар тахлын үеийн нөхцөл байдлыг бууруулах, эдийн засгийн судалгааг цаашид үргэлжлүүлэхээр болсон байна.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.