Австралид сарьсан багваахайн нүүдэл болж байна

Австралид сарьсан багваахайн нүүдэл болж байна

Австралийн Квинсленд мужийн Ингэм хот олон зуун мянган сарьсан багваахайн нүүдэлд өртөөд байна.

Тус жижиг хотын хүн амын тоог давж гараад буй сарьсан багваахайг үргээх арга хэмжээ авахыг оршин суугчид хотын зөвлөлөөс шаардаж байгаа аж. Тэд сарьсан багваахайнуудын дуу чимээ, үнэр, бохирын талаар гомдол гаргасан байна. Энэ амьтныг хуулиар хамгаалдаг тул устгах боломжгүй бөгөөд буцааж ой руу нь үргээх арга хэмжээ авч байна гэж орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.