Өмнөд туйлд Цельсийн 18.3 хэм хүрч дулаарчээ
Антарктид тивд агаарын температур Цельсийн 18.3 хэмд хүрч, дулаарсан нь дэлхийн дулааралтай шууд холбоотой гэж Greenpeace байгууллага онцолжээ.
Хамгийн сүүлд буюу 2015 оны гуравдугаар сарын 24-нд тус тив дээр агаарын температур +17.5 хүрч байжээ. Антарктид тив дэлхийн бусад тив, бүс нутгийн адил дэлхийн дулааралд өртөж байна гэж тус байгууллагын мэргэжилтэн Фрида Бенгтссон мэдэгдэв.
Аргентины Марамбио бааз орчим пүрэв гарагт Цельсийн 14.1 хэмийн дулаан болсон байна.
Дэлхийн дулаарлын үр дагавар далайн усны түвшин нэмэгдсэнээр мөн илэрч байна. Манай гараг дээрх хэмжээгээрээ хамгийн том Антарктид болон Гренландын мөсөн бүрхүүл 2006 оноос хойшх хугацаанд нийт 430 сая тонноор багасжээ. НҮБ-ын мэдээллээр, өнгөрсөн зуунд далайн усны түвшин 15 см нэмэгдсэн байна. Антарктид тивийн хамгийн том мөсөн голуудын нэг болох Твэйтс мөсөн гол хайлбал далайн түвшин 65 см нэмэгдэнэ гэж тооцоолж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.