Гандантэгчэнлин хийдийн лам нар маск, витамин тарааж байна

Гандантэгчэнлин хийдийн лам нар маск, витамин тарааж байна

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусийн халдвар 25 улсад тархаад байгаа ба халдварласан хүний тоо 34722 хүрч, 722 хүн нас бараад байна. 

Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байгаа ч өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж байгаа. Коронавирусийн халдавраас эргийлэх энгийн аргад маск зүүх, дархлаагаа дэмжих аргууд ордог бөгөөд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам нар өнөөдөр /2020.02.08/ иргэдэд маск, витамин тараасан байна.

Дашрамд дурдахад, Та үр хүүхэд, гэр бүлээ шинэ коронавирусийн халдвараас дараах энгийн 3 аргаар сэргийлж чадна.

1. Гараа тогтмол савандаж угаах

2. Амны хаалт заавал зүүх

3. Өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.