Эрээн хотод ХӨЛ ХОРИО тогтоолоо

Эрээн хотод ХӨЛ ХОРИО тогтоолоо

Коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор манай улсын хил залгаа БНХАУ-ын Эрээн хотод хөл хорио тогтоожээ.

Эрээн хот руу гаднаас ирэх хүмүүсийг вирусийн тархалт зогсохоос нааш хот руу оруулахгүй байх, ирсэн хүмүүсийг буцаах, эсвэл тусгаарлах байранд 14 хоног байрлуулах шийдвэрийг гаргажээ. Хятадын 18 мужаас Эрээн хот руу иргэдийг оруулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Өнөөдрийн /2020.02.09/ байдлаар БНХАУ-ын 31 мужид шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 37251 хүрээд байгаа ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.