Цагаан сар тэмдэглэхгүй байх шийдвэр хүн бүхэнд хэрэгтэй

Цагаан сар тэмдэглэхгүй байх шийдвэр хүн бүхэнд хэрэгтэй

Эрүүл мэндийн яамны шинэ коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийн үеэр амралтын өдрүүдэд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариуны талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдөр /2020.02.10/ мэдээлэл өглөө. 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд шинэ коронавирусийн гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарлан хянажээ. 
 

  • 2020 оны хоёрдугаар сарын 8-нд Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан тохиолдлын шинжилгээ сөрөг гарсан.
     
  • 2020 оны хоёрдугаар сарын 8-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан Сөүл-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан.
     
  • Нэгдүгээр сарын 29-нд Хөх хот-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэн 2020 оны хоёрдугаар сарын 9-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Тухайн иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан.
     
  • Одоогийн байдлаар ХӨСҮТ-ийн Тусгай тасагт БНХАУ-ын Ухань хотоос ирсэн 31 оюутан байна. Нэмэгдэж ирсэн хүмүүсийг тусгаарлан шинжилгээ авч, сөрөг гарсан тохиолдолд гаргаж байгаа. 


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Бид хүч сулруулахгүй ажиллах чухал үед ирээд байна. Монгол хүний хууль гурав хоног хэрэгждэг биш илүү хариуцлагатай байж, анхаарлаа сулруулахгүй байх нь чухал байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл цагаан сар тэмдэглэхгүй байх санаачилга гаргасан. Албан ёсоор цагаан сар тэмдэглэхгүй байх шийдвэр хүн бүхэнд хэрэгтэй байна. БНХАУ цагаан сар хийсэн нь алдаа болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Цагаан сарын баярын хөдөлгөөн, бөөгнөрөл нь олон мужаар тархах шалтгаан болсон гэж үзэж байгаа. Үүнийг бид бодолцох ёстой” гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.