Б.Пүрэвдорж: Том асуудал дээр МАН хоёр хуваагддаг, АН шийдэж өгдөг

Б.Пүрэвдорж: Том асуудал дээр МАН хоёр хуваагддаг, АН шийдэж өгдөг

УИХ дахь АН-ын зөвлөлөөс УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы дүгнэлт гаргасан талаар бид мэдээлсэн. Дүгнэлтийг АН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж уншиж танилцуулсан бөгөөд энэ үеэр дараах асуултад хариулт өгснийг хүргэж байна.


-Өнгөрсөн хугацаанд АН сөрөг хүчний үүргээ хэр биелүүлж ажилласан бэ?

-Үнэхээр долоон хүн гэдэг цөөн юм. Өдөр болгон бүх зүйл рүү цөөн хэдэн хүн гал тавиад яваад байх нь улс төрийн үнэ хүндээ алдах нөхцөл байдал руу ордог. МАН эрх барьж байхдаа маш олон алдаа хийсэн. Алдаа болгон дээр дөрөөлж тэдний шархыг сэдрээх боломж цөөхөн хэдэн гишүүнд байсангүй. Гэхдээ бид сөрөг хүчнийхээ үүргийг сайн биелүүлсэн. МАН “ЖДҮ, 60 тэрбум” гэж хоёр хуваагддаг. Тэгэхээр Ж.Эрдэнэбатын засгийг огцруулсан нь АН-ын зөвлөл, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулж өгсөн нь АН-ын зөвлөл, Н.Номтойбаярыг явуулж өгсөн нь АН-ын зөвлөл байгаа. Үндсэндээ аливаа том асуудал дээр МАН хоёр хуваагддаг, АН-ын зөвлөл шийдэж өгдөг гэж ойлгож болно.

-АН-ын удирдлагууд БНХАУ-д айлчилсан байна. Ямар учраас айлчлал хийсэн бэ?

-АН-ын удирдлагууд БНХАУ-д ажилласан. Өнгөрсөн хугацаанд хоёр том нам энэ улсыг удирдаж явсан. Тэгэхээр Монгол Улсын эдийн засагт том ач холбогдолтой орон бол хоёр хөрш маань байдаг. Үүний нэг нь бидний экспортынхоо 90 хувийг гаргадаг БНХАУ-тай сайн хөршийн харилцаатай байх нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой. Энд нэг зүйлийг онцлоход АН гадаад орон, компаниуд, олигархуудаас нэг ч төгрөгийн хандивыг төрийн сонгуульд зориулж авахгүй.

-АТГ-аас АН-ын Намын байгуулалтын газрын дарга Ц.Уртнасанг хориод байгаа. Хэрэг ямар шатандаа явна вэ?

-Нийгмийн даатгалын сангийн мөнгийг банканд хадгалахдаа жилийн гэрээ хийдэг. Тухай тухайн жилийн гэрээний дагуу 240 гаруй тэрбум төгрөгийн ашигтайгаар НДС-г ажиллуулсан гэж Ц.Уртнасан даргыг магтаж байсан юм билээ. Ер нь НДС-ийн “Капитал” банканд алдсан эрх баригчид өөрсдийнхөө алдааг УИХ-ын сонгуулиар гарч ирэх вий гэсэн айдсаасаа болоод АН-ын хүнийг барьж хорьсон. Энэ бол цэвэр улс төрийн зорилготой.

-Таныг казино тоглож байгаа зураг цацагдсан байсан. Үүнд тайлбар өгнө үү?

-Тэгсээн. Тэр бол эртний зураг. Би гэр бүлийнхэнтэйгээ амралтаар явж байгаад буудлаас 50 ам.доллар ваучер өгөхөөр нь орж тоглосон. Казинод тоглох асуудлыг хуулиар зохицуулаагүй байсан үе. 2019 онд Төрийн албаны албан хаагчийн ёс зүйн дүрэмд өөрчлөлт орж казино тоглохыг хориглосон. Үүнээс хойш би казино тоглоогүй, тоглох ч үгүй. Яагаад гэвэл би хуулиа барьдаг хүн. Төрийн олон арван тэрбум төгрөгөөр тоглочихсон нөхөд байна. Би нэг зүйлийг маш сайн мэднэ. Казинод хэзээ ч хождоггүй. Тийм учраас монголчууд казино тоглох хэрэггүй.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Коронавирусын талаар худал мэдээлэл тараасан этгээдийг 2 сая төгрөгөөр торгожээ 2020-02-10

Хятадын үйлдвэр, компаниуд үйл ажиллагаагаа сэргээж эхэллээ 2020-02-10

“Эрдэнэс Тавантолгой” компани өдөрт 300 машин нүүрс экспортод гаргаж байна 2020-02-10

Цагаан сар тэмдэглэхгүй байх шийдвэр хүн бүхэнд хэрэгтэй 2020-02-10

Ирэх сонгууль УИХ-ын гишүүдэд л их ашигтай болох нь дээ 2020-02-10

Б.Пүрэвдорж: Том асуудал дээр МАН хоёр хуваагддаг, АН шийдэж өгдөг 2020-02-10

Коронавирусийн халдвартай хүний тоо нэг хоногийн дотор 3062-оор нэмэгдэж 40 мянгыг давжээ 2020-02-10

Намайг Б.Хурц генерал чагнаж, гар утасны бичлэгийг ил болгосон 2020-02-10

Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээлэл 2020-02-10

Ханбогд, Гурвантэс сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ 2020-02-10

“Diamond Princess” хөлөг дээр коронавирусээр халдварласан хүний тоо дахин 60 нэмэгдэв 2020-02-10