Намайг Б.Хурц генерал чагнаж, гар утасны бичлэгийг ил болгосон
УИХ-ын гишүүн Ж.Батзандан ШИНЭ намынхаа санхүүжилтийг урд хөршөөс босгох гэж байгаа утга бүхий бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад байна. Тэгвэл эл асуудалд УИХ-ын гишүүн Ж.Батзандан тайлбар өглөө.
Тэрбээр "МАНАН бүлэглэлээс сүүлийн долоо хоногт Ж.Батзандангийн бичлэгийг гаргаж тавина гэдэг шахалтыг олон хүнээр хэлүүлсэн. Ноцтой бичлэг гаргана гэж. Бид МАНАН бүлэглэлийн хүслийг хангах гэж биш Монголын ард түмнийхээ мөрөөдлийг биелүүлэх гэж тэмцэж байгаа улс төрийн хүчин. Энэ бичлэгийг, Ж.Батзандантай холбоотой гар утасны 16 цагийн бичлэгийг чагнасан гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү яриад явж байна билээ. ШИНЭ намын дэд дарга руу яриад намаасаа гарахгүй бол Б.Хурц генерал бүгдийг нь чагнасан, удхгүй бүх бичлэгийг задална гэж ярьж байна билээ. Тэгэхээр Л.Болд, Ж.Батзандан хоёрыг гар утасны бичлэгийг чагнадаг О.Баасанхүү гишүүн, Б.Хурц генерал хоёроос очиж асуусан нь дээр байх" гэв.
Түүнчлэн "Бид гар утасныхаа бүх бичлэгийг ил болгоход айх зүйл байхгүй. Хууль бус зүйл байхгүй. УИХ-ын гишүүд гадаад, дотоодын төлөөлөгчдийг хүлээж авч уулздаг. Цаашид ч уулзана. Энэ нь хуулиар олгосон бүрэн эрх нь юм. Би холбогдох дарга нартай нь нэг ч удаа уулзаагүй. Би Д.Сумъяабазар сайдтай нэг ч уулзаагүй. Энэ бичлэгийг Б.Хурц, О.Баасанхүү гэдэг хоёр хүн гаргаж тавьсан" гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.