Австрийн Линц хотын нийтийн тээвэрт нисдэг таксины үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна

Австрийн Линц хотын нийтийн тээвэрт нисдэг таксины үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна

Австрийн Линц хотын нийтийн тээвэрт нисдэг таксины үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүнд шаардлагатай дэд бүтцийг 2021 онд барьж эхлэхээр болжээ. Зорчигчдоос гадна нисдэг такси ачаа тээвэрлэх аж.

Туршилтын нислэгийг зорчигчгүй, хүн суурьшаагүй газар хийх бөгөөд нисдэг таксины зогсоолуудыг Дунай мөрний эрэг дагуу байгуулахаар төлөвлөж байна.

Нисдэг таксийг Австри, Хятадын инженерүүд хамтран бүтээжээ. Туршилтын үеэр төслийг санаачлагчид нисдэг машин хотод хэр тохиромжтой болон хүрээлэн буй орчинд ямар нөлөө үзүүлэхийг үнэлэх гэнэ. Уг такси хоёр зорчигч болон 260 кг ачаа тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд гаднах төрхөөрөө аварга том квадракоптер буюу дөрвөн сэнстэй дронтой төстэй. Энэхүү такси 150 км/ц хурдалж, агаарт хагас цаг тогтох чадвартай аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.