Шавжны эсүүд дээр тулгуурлан гарган авсан вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүлнэ

Шавжны эсүүд дээр тулгуурлан гарган авсан вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүлнэ

Шавжны эсүүд дээр тулгуурлан бүтсэн коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтуудыг эхлүүлэхийг БНХАУ-ын Эмийн бүтээгдэхүүний газар зөвшөөрчээ.

Вакциныг Сычуаний их сургуулийн биологийн лабораторид гарган авчээ. Энэ вакцины талаар тус сургуулийн мэргэжилтнүүд мэдэгдэхдээ, өндөр чанартай бүтээгдэхүүн гарган авч чадсан гэжээ. Вакциныг сармагчин болон бусад амьтан дээр хэдийнээ туршаад байгаа аж. Туршилт судалгаа нь олон сар үргэлжилсэн энэхүү вакцин нь одоогоор ямар нэгэн гаж нөлөө үзүүлээгүй гэдгийг Хятадын эмч нар онцоллоо. Шинэ вакциныг жилд хамгийн багадаа 100 сая туны хэмжээгээр үйлдвэрлэх аж.

Коронавирусний идэвхгүй вакциныг 12 дугаар сараас худалдаалж эхлэх тухайгаа Хятадын “Sinopharm” эмийн компани өмнө нь мэдэгдсэн юм. Тус вакцины хоёр тарилгын үнэ 1000 орчим юань буюу 144 ам.доллар байх юм. Эхний тарилгыг хийхэд вирусээс хамгаалах магадлал 97 хувь байх бөгөөд эсрэг биет аажмаар үүснэ. “COVID-19”-г эсэргүүцэхэд хангалттай түвшинд хүрэхэд ойролцоогоор хагас сарын хугацаа шаардагдана. Хоёр дахь тарилгыг хийхэд дархлаа 100 хувь тогтоно гэж үзэж байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.