Махатма Гандигийн нүдний шил 300 мянган еврогоор зарагджээ
Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Махатма Гандигийн алтадсан хүрээтэй нүдний шил Их Британийн Бристол хотод болсон дуудлага худалдаагаар 300 мянга орчим еврогоор зарагджээ.
Нүдний шилийг Ганди өөрөө 1920-ид онд Өмнөд Африкт ажиллаж байсан нэгэн эрэгтэйд бэлэглэж байсан бөгөөд түүний дүү ийнхүү дуудлага худалдаагаар оруулсан байна.
Дуудлага худалдааг цахим хэлбэрээр явуулсан бөгөөд Гандигийн зүүж байсан нүдний шилний анхны үнийг 11-17 мянгын хооронд тогтоосон байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.