Япон, АНУ Хоккайдо арал дээр хамтарсан сургуулилалт хийнэ

Япон, АНУ Хоккайдо арал дээр хамтарсан сургуулилалт хийнэ

Японы Өөрийгөө хамгаалах хүчин болон АНУ-ын Агаарын цэргийн хүчний нислэгийн хамтарсан сургуулилалт Хоккайдо арлын хойд хэсэгт даваа гарагт болно гэж “NHK” телевиз мэдээлжээ.

Тус телевизээр мэдээлснээр, хамтарсан сургууль Титосе хот дахь Японы агаарын цэргийн баазад болох бөгөөд наймдугаар сарын 28 хүртэл үргэлжилнэ. Нислэгийн тактикийн сургуулилалтад F-15, F-16 загварын дор хаяж 12 сөнөөгч онгоц оролцоно гэж Америкийн цэргийн командлал мэдээлсэн байна.

“Бидний үзэж байгаагаар, ийм сургуулилалт нь Япон, АНУ-ын хамтын ажиллагааны түвшнийг дээшлүүлэх, мөн Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалахад зайлшгүй чухал юм” гэж АНУ-ын Агаарын цэргийн хүчний хурандаа Брэндон Макбрайер удахгүй болох сургуулилалтын талаар хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Тэрбээр мөн сургуулилалтын үеэр шинэ коронавирус тархахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.