Усэйн Болт коронавирусний халдвар авчээ

Усэйн Болт коронавирусний халдвар авчээ

Олимпын найман удаагийн аварга, Ямайкийн тамирчин Усэйн Болтын коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан байна.

Энэ сарын 21-нд 34 нас хүрсэн Болт хэд хоногийн өмнө коронавирусний шинжилгээ өгсөн бөгөөд хариу нь даваа гарагт гарчээ. Тэрбээр одоогоор өөрийгөө тусгаарласан байгаа аж.

Болт төрсөн өдрөө “Манчестер Сити” болон Английн шигшээ багийн хөлбөмбөгчин Раем Стерлингтэй хамт хийсэн үдэшлэг дээр тэмдэглэжээ. Тэдэнтэй хамт мөн Германы "Байер" (Леверкузен) багийн ямайк хөлбөмбөгчин Леон Бейли байсан бололтой.

Болт 2017 онд Лондон хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоныхоо дараа хөнгөн атлетикийн спортоос зодог тайлсан юм. Дэлхийн 11 удаагийн аварга тэрбээр 100 метрийн уралдаанд хүрэл медаль хүртсэн билээ. Болт бол 2008, 2012, 2016 оны Олимпын наадамд гурван удаа дараалан 100 м, 200 м-ийн гүйлтийн уралдаанд түрүүлж чадсан цорын ганц тамирчин бөгөөд тэрбээр мөн 100, (9.58 секунд), 200 м-ийн (19.19 секунд) гүйлтийн дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.