Өвөр Монголд сурагч, багш хоёр амиа хорложээ
Өвөр Монголын сургуулиудад хичээлийг монгол хэлээр бус хятад хэлээр заах гурван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр болсонтой холбоотойгоор тус улсад эсэргүүцэл өрнөж байна.
Тэгвэл эх хэлээ хамгаалж үлдэхээр тэмцэж байсан нэг сурагч, нэг багш амиа хорложээ. Түнляо хотын Шивэртийн дунд сургуулийн гадна эцэг эхчүүд хичээл зогсоох хөдөлгөөн өрнүүлж, дотуур байрнаас хүүхдээ авна хэмээн тэмцсэн байна. Гэвч хүүхдүүдийг өгөхгүй байх шийдвэрийг дээд удирдлагаас нь өгчээ.
Тэмцэж байсан нэгэн ээжийг хүчний байгууллагынхан харгисаар зодсон байна. Үүнийг харсан тавдугаар ангийн хүү нь хямран бачимдаж, гарахыг хүсэхэд гаргаагүй учир цонхоор үсэрнэ гэжээ. Хүүг ээж рүү нь яагаад ч гаргахгүй байсан учир цонхоор үсэрч, хүнд бэртсэн байна. Хүү эмнэлэг рүү хүргэгдэх замдаа нас барсан харамсалтай явдал болжээ.
Тэгвэл Шилийн гол аймгийн Шулуун хөвөөт цагаан хошуунд нэгэн монгол хэлний багш эсэргүүцэл илэрхийлж, амиа хорлосон байна.
ЭХ СУРВАЛЖ: https://zindaa.mn/3czm
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.