АНУ-д болж буй эмх замбараагүй байдлыг зөвхөн хүчээр зогсоох боломжтой гэв

АНУ-д болж буй эмх замбараагүй байдлыг зөвхөн хүчээр зогсоох боломжтой гэв

Ардчилсан намынхны удирдаж байгаа хотуудад болж буй хүчирхийллийг зөвхөн хүч хэрэглэх замаар зогсоох боломжтой гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа  мэдэгджээ.

“Ардчилсан намынхны удирддаг, гэмт хэргийн гаралт өндөр хотуудад хүчирхийллийг зогсоох цорын ганц арга зам бол хүч хэрэглэх юм” гэж тэрбээр орон даяр, тэр дундаа Портленд хотод (Орегон муж улс) эмх замбараагүй байдал үргэлжилсээр байгаа тухайд ярихдаа бичсэн байна. 

Дональд Трамп Портленд хотын дарга Тед Уилерыг дахин шүүмжлээд түүнийг “галзуу солиотой, хот нь сүйрч байхад юу ч хийдэггүй зүүний радикал ардчилагч” гэжээ. “Портленд хотын оршин суугчид бол манай агуу их улсын бусад хот, газруудын нэгэн адил хууль, хэв журмыг хүсэж байгаа. Харин Портлендийг удирдаж буй дүлий годил шиг зүүний радикал-ардчилагч хотын дарга нар үүнийг хийж чадахгүй байна” гэж Трамп бичжээ.

Тэрбээр өмнө нь Портленд хотод Үндэсний гвардийн цэргүүдийг оруулахыг тус хотын даргад уриалжээ. Харин хотын эрх баригчид энэ саналаас татгалзсан байна.

Портлендэд болж буй эсэргүүцлийн ажиллагаа, эмх замбараагүй байдал гурван сарын турш үргэлжилж буй юм. Цагдаагийнхан болж буй үйл явдлыг үе үе үймээн самуун гэж мэдэгдэж, баривчилгаа явуулж байгаа аж. АНУ-ын Миннеаполис хотод  Жорж Флойд гэх африк гаралтай Америкийн иргэн цагдаа нарын гарт амиа алдсаны дараа Портленд болон бусад хэд хэдэн хотод эмх замбараагүй байдал эхэлсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хууль баталсан өдөр 2020-08-30

Энэтхэгт өдөрт халдварын хамгийн олон 78761 тохиолдол бүртгэгдлээ 2020-08-31

Путин, Лукашенко нар Москвад уулзахаар тохиролцжээ 2020-08-31

Өвөр Монголд сурагч, багш хоёр амиа хорложээ 2020-08-31

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүсэлтээр Монгол, Филиппинд томуугийн 550 мянган тун вакцин нийлүүлэхээр болжээ 2020-08-31

АНУ-д болж буй эмх замбараагүй байдлыг зөвхөн хүчээр зогсоох боломжтой гэв 2020-08-31

Суга Ёшихидэ Японы шинэ ерөнхий сайдаар сонгогдох магадлал өндөр байна 2020-08-31

"Манчестер Сити" Мессид таван жилийн хугацаатай 500 сая еврогийн гэрээ санал болгожээ 2020-08-31

Олимпын бамбарыг Токиогийн музейд түр байрлуулжээ 2020-08-31

Индонезод мутацид орсон коронавирусний омог илрүүлжээ 2020-08-31

Абэгийн залгамжлагчаар Ишибаг тохирно гэж олон нийт үзэж байна 2020-08-31