БНСУ-д Корона вирусийн халдвар авсан иргэний тоо 28-д хүрчээ

БНСУ-д Корона вирусийн халдвар авсан иргэний тоо 28-д хүрчээ
БНСУ-д өнөөдөр /2020.02.11/ өглөөний 9 цагийн үед Корона вирусийн халдвар авсан хүний тоо нэгээр нэмэгдэн нийт 28 иргэн уг өвчний халдвар авчээ. 28 дах өвчтөн 30 настай эмэгтэй бөгөөд Хятад улсын иргэн аж. Тэрээр өнгөрсөн 1 сарын 26-ны өдөр халдвар авсан хэмээн мэдэгдсэн 3 дах өвчтөн болох 54 настай Солонгос иргэний танил бөгөөд одоогийн байдлаар Илсан хотын Мёнжи эмнэлэгт тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байгаа ажээ. Тус өвчний халдвар авсан гурав дах иргэний хувьд Хятад улсын Ухань хотод амьдарч байгаад өнгөрөгч 1 сарын 20-ны өдөр БНСУ-улсын хилээр нэвтэрсэн ба тухайн үедээ ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй байна. Гэсэн хэдий 2 хоногийн дараа буюу 22-ны өдөр халуурах шинж тэмдэг илэрч улмаас 25-ны өдөр өвчний шинж тэмдэг нь хүндрэн түргэн тусламж дуудсан аж. Ингээд 1 сарын 26-ны өдөр Корона вирусийн халдвар авсан 3 дах иргэнээр албан ёсоор бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.