Солонгосын их сургуулиуд хичээлийн шинэ жилээ хойшлуулжээ
Солонгосын томоохон их сургуулиудын нэг болох Сөүлийн их сургууль Корона вирустэй холбоотойгоор ирэх 3 сард эхлэх шинэ хичээлийн жил эхлэх хугацааг хоёр долоо хоногоор сунгасан байна. Тус шийдвэрийг өнөөдөр /2020.02.12/ Сөүлийн их сургуулийн удирдах зөвлөл хуралдан гаргасан бөгөөд хичээлийн шинэ жилийг ирэх сарын 16-ны өдөр хүртэл хоёр долоо хоногоор сунгасан ажээ. Мөн төгсөлтийн баярыг тэнхим бүрийн төлөөлөл болсон 66 төгсөгчтэйгээр цомхон хийх аж. Түүнчлэн зөвхөн Сөүлийн их сургуулиас гадна 11 их сургууль хичээлийн шинэ жилээ хойшлуулснаа мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.