Гараа заавал хатаагчид хатаах шаардлагатай юу?

Гараа заавал хатаагчид хатаах шаардлагатай юу?

2019 оны сүүлээр Хятад улсад дэгдэж эхэлсэн Корона вирус дэлхий дахиныг айдаст автуулаад байгаа билээ. Улс орон бүр өөрсдийн хэмжээнд тус өвчнөөс ард иргэдээ хамгаалах үүднээс олон төрлийн арга хэмжээ авч байгаа юм. Энэхүү өвчнөөс сэргийлэхийн тулд гараа тогтмол угаахыг мөн сануулсаар байгаа аж.

Тэгвэл интернет ертөнцөд сүүлийн үед зөвхөн гараа угаах нь тус өвчний вирусийг устгахгүй дараа нь заавал гар хатаагчид гараа хатааж байж вирусийг бүрэн устгана хэмээх хэд хэдэн мэдээлэл гарчээ. Хэдийгээр тус мэдээлэл баттай биш хэдий ч маш олон иргэд үүнд итгэн гараа заавал хатаагчид хатаах шаардлагатай хэмээх ойлголт аваад байгаа юм. Солонгос улсын гар хатаагч үйлдвэрлэдэг зарим газрууд ариун цэврийн өрөөндөө гар хатаагчгүй цайны газраар үйлчлүүлэхгүй байх уриалга хүртэл гаргаад байгаа аж .

Тэгвэл үнэхээр гар угаасны дараа гараа заавал хатаагчаар хатаах нь үр дүнтэй эсэх дээр дэлхийн эрүүл мэндийг байгууллагаас “Гар хатаагч нь 2019 оны сүүлээр бүртгэгдсэн Корона вирусийг устгахад ямар нэгэн нөлөө байхгүй” хэмээн тодорхойлсон байна. Харин Корона вирусийн халдвар авахгүйн тулд спиртийн агууламжтай савангаар гараа байнга угаах хэрэгтэй аж. Мөн гараа угаасны дараа гараа цаасан алчуураар арчих болон хатаах нь сайн” хэмээн мэдэгджээ. Түүнчлэн Солонгос улсын халдварт өвчний хяналтын газрын халдварт өвчин судалгааны холбогдох ажилтан “Савангаар гараа угаахад л гарт байсан вирусийг устгадаг тул заавал гар хатаагчид хатааснаар бүрэн вирус устана хэмээх нь өрөөсгөл ойлголт” хэмээжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.