Д.Трампын сонгуулийн өмнөх зар сурталчилгааны зардал 64 сая ам.доллар давжээ

Д.Трампын сонгуулийн өмнөх зар сурталчилгааны зардал 64 сая ам.доллар давжээ

Ерөнхийлөгч Дональд Трампын баг “Google”, “YouTube” болон бусад платформууд дахь сонгуулийн өмнөх зар сурталчилгаандаа 64.7 сая ам.долларыг зарцуулснаар Нью-Йорк хотын дарга, тэрбумтан Майкл Блумбергийн дээд амжилтыг эвджээ.

Майкл Блумберг сонгуульд нэр дэвшигчийг тодруулах Ардчилсан намын сунгаанд өрсөлдөж байсан билээ. Тухайн үедээ тэрбээр зар сурталчилгаандаа нийт 62.19 сая ам.долларыг зарцуулж байжээ. 

Харин АНУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байдены “Байден ерөнхийлөгчид” болон “Байдены ялалтын сан” хэмээх хоёр байгууллага зар сурталчилгаанд нийт 32.58 сая ам.долларыг зарцуулсан байна.

2016 оны сонгуулийн кампанит ажлын үеэр Д.Трампын сонгуулийн өмнөх штаб янз бүрийн платформ дээр улс төрийн зорилтот сурталчилгааг амжилттай ашиглаж чадсан бол энэ удаад сурталчилгаа нь голдуу “YouTube”-д төвлөрч байгаа аж. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болно. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"Zoom"-г үүсгэн байгуулагчийн хөрөнгө хэдхэн цагийн дотор огцом нэмэгджээ 2020-09-01

Коронавирустэй зохицон амьдарч сурахыг ДЭМБ уриалжээ 2020-09-02

Бразилд хамгийн урт хугацаанд коронавирусний халдвар тээсэн өвчтөн бүртгэгджээ 2020-09-02

“AstraZeneca” гурван тэрбум тун вакцин гаргахад бэлэн байна 2020-09-02

АНУ коронавирусний асуудлаарх түншлэлд нэгдэхгүй 2020-09-02

Д.Трампын сонгуулийн өмнөх зар сурталчилгааны зардал 64 сая ам.доллар давжээ 2020-09-02

Kоронавирус хавар, намарт зунаас 5-6 дахин илүү хугацаанд амьдрах чадвартай 2020-09-02

Элон Маск дэлхийн хамгийн баян гурав дахь хүн боллоо. 2020-09-02

Оросын вакцины бүртгэлийн дараах тандалт судалгаа энэ сарын 5-наас эхэлнэ 2020-09-02

Беларусьт эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон 450 гаруй хүнийг эрүүдэн шүүсэн хэрэг бүртгэгдсэн гэж НҮБ мэдээлжээ. 2020-09-02

БНХАУ-д монгол хэлний хязгаарлалттай холбоотой жагсаал болжээ 2020-09-02