Kоронавирус хавар, намарт зунаас 5-6 дахин илүү хугацаанд амьдрах чадвартай

Kоронавирус хавар, намарт зунаас 5-6 дахин илүү хугацаанд амьдрах чадвартай

Дэлхий дахинд коронавирусний халдвараар хоногт 208 мянган хүн өвчилж, 303 мянган хүн нас баржээ. Энэ нь халдвар өмнөх өдрийнхөөс бага зэрэг буурсан тоо юм. Гэвч Энэтхэг улс ихээхэн анхаарал татаж байгаа бөгөөд тус улсад сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд өвчлөл хоёр саяар нэмэгджээ. Гэсэн ч хязгаарлалтын дэглэмийг сулруулж байгаа аж.

Хойд хөрш ОХУ-д хоногт 4729 тохиолдол, 100 гаруй нас баралт нэмэгджээ. Орост өвчлөл тогтвортой хэвээр байгаа бөгөөд нийт халдвар нэг сая гаруй болсон юм. Хятадад хоногт 20 тохиолдол бүртгэгдсэний найм нь гаднын улс орноос зөөвөрлөгдсөн тохиолдол байжээ. Японд хоногт 633 хүн халдвар авч, 13 хүн эндсэн байна. Тус улсад илрүүлэн шинжилгээний чадамжийг сайжруулах арга хэмжээ авч, өдөрт 200 мянган хүнийг шинжлэх чадамжтай болжээ.

Өмнөд Солонгост 267 тохиолдол нэмэгдэж, тус улсын Эрүүл мэндийн даатгалын албанаас өвчлөл ихээр нэмэгдэхэд нөлөөлсөн сүм хийдээр эмчилгээний зардлыг төлүүлэх шийдвэр гаргажээ. Мөн арга хэмжээний дэглэм зөрчсөн байгууллага, хувь хүмүүсээр эмчилгээний зардлыг гаргуулна.

Бостоны хүүхдийн эмнэлгийн судалгаагаар халдвар авсан хүүхдүүдийн амьсгалын замд насанд хүрэгчдээс илүү вирус байсныг илрүүлжээ. Энэ нь хүүхэд насанд хүрэгчдээс илүү халдвар тараадгийг харуулсан байна. Их Британийн судлаачид вирус тухайн өвчтөнөөс бүрэн ялгарч дуусахад нэг сарын хугацаа хэрэгтэй байна гэжээ. Мөн коронавирус хавар, намарт зунаас 5-6 дахин илүү хугацаанд амьдрах чадвартайг тогтоосон байна. Энэ нь вирус 17-30 цаг амьдрах чадвартай гэсэн үг юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Коронавирустэй зохицон амьдарч сурахыг ДЭМБ уриалжээ 2020-09-02

Бразилд хамгийн урт хугацаанд коронавирусний халдвар тээсэн өвчтөн бүртгэгджээ 2020-09-02

“AstraZeneca” гурван тэрбум тун вакцин гаргахад бэлэн байна 2020-09-02

АНУ коронавирусний асуудлаарх түншлэлд нэгдэхгүй 2020-09-02

Д.Трампын сонгуулийн өмнөх зар сурталчилгааны зардал 64 сая ам.доллар давжээ 2020-09-02

Kоронавирус хавар, намарт зунаас 5-6 дахин илүү хугацаанд амьдрах чадвартай 2020-09-02

Элон Маск дэлхийн хамгийн баян гурав дахь хүн боллоо. 2020-09-02

Оросын вакцины бүртгэлийн дараах тандалт судалгаа энэ сарын 5-наас эхэлнэ 2020-09-02

Беларусьт эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон 450 гаруй хүнийг эрүүдэн шүүсэн хэрэг бүртгэгдсэн гэж НҮБ мэдээлжээ. 2020-09-02

БНХАУ-д монгол хэлний хязгаарлалттай холбоотой жагсаал болжээ 2020-09-02

“Tenet” киноны хөгжмийг тонгоруулж сонсож болно 2020-09-02