Элон Маск дэлхийн хамгийн баян гурав дахь хүн боллоо.
Өнгөрсөн сарын эхэнд “Faceboоk”-ийн гүйцэтгэх захирал Марк Зукербергийн хөрөнгө 100 тэрбум ам.долларт хүрсэн бол” Tesla”, Space X” компанийн гүйцэтгэх захирал Элон Маскийн хөрөнгө 96 тэрбум ам.доллар болсон. Тэгвэл Элон Маскийн хөрөнгө энэ даваа гарагт 115 тэрбум ам.долларт хүрч “Facebook” компанийн “эзэн” Марк Зукербергийг гүйцжээ. Ийн Элон Маск дэлхийн хамгийн баян гурав дахь хүн боллоо.
Дэлхийн хамгийн баян таван хүний шинэ жагсаалтыг АНУ-ын тэрбумтан, “Amazon” компанийн гүйцэтгэх захирал Жефф Безос 205, “Microsoft”-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтс 126, Элон Маск 115 тэрбум, Faceboоk”-ийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг 112, Францын тэрбумтан, LVMH компанийн гүйцэтгэх захирал Бернар Арно 85.8 тэрбум ам.долларын хөрөнгөөр тэргүүлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.