Өвөр Монголд коронавирусийн халдварын тохиолдол 61-т хүрлээ
Өнөөдөр /2020.02.13/ өглөө 09.00 цагийн байдлаар Өвөр Монголд “COVID-19”-ийн халдвараар шинээр оношлогдсон 1 тохиолдол, шинээр нэмэгдсэн сэжигтэй тохиолдол 3 бүртгэгдсэн байна.
2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр “COVID-19” халдвар авсан гэж оношлогдсон Яачи гэх эмэгтэй Эрээн хотод өнөөдрийг болтол “COVID-19” халдвараар бүртгэгдээд байсан цорын ганц тохиолдол бөгөөд энэ сарын 6-нд эдгэрч эмнэлгээс гарснаас хойш Эрээн хотод өвчний тохиолдол шинээр бүртгэгдээгүй ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.