Аав, ээж нь хүүхдүүдээ тооноор гаргаад, өөрсдөө галд амиа алджээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд өнгөрсөн шөнө /2020.02.13/ гурван хүн гэртээ шатаж, нас барсан осол гарчээ.
“Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн "Хишиг" хорооллын задгайд байх иргэн Э-гийн гэр шатаж байна” гэсэн дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид ослын газар очиж, галыг унтраасан ч гэрт байсан таван иргэний гурав нь галд амиа алдсан байжээ.
Гал түймэрт 33 настай, эрэгтэй Э, 33 настай, эмэгтэй Э, 14 настай, эмэгтэй Х нар өртөж, нас барсан. Гэрийн эзэн Э гал гарах үед 12 настай хүү, гурван настай охиноо гэрийн тооноор гаргаж, амийг нь аварсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.