З.Энхболд ажлаасаа чөлөөлөгдөх боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр /2020.02.13/ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр болжээ.
Тэрбээр ажлаа хүлээлгэн өгснөөр 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших сонгуульт ажилдаа анхаарлаа хандуулах юм байна.
Түүнчлэн зарим эх сурвалж түүнийг Ардчилсан намын дарга С.Эрдэнийг өмөөрч Ерөнхийлөгч Х.Баттулгатай ам мурийсан тухай хэлж байна.
З.Энхболд өмнө нь "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлыг дуусгах ёстой. Путин Ерөнхийлөгчийн айлчлалыг зохион байгуулна, дараа нь Ерөнхийлөгч ОХУ-д болох Дорнын эдийн засгийн чуулганд оролцож, Энэтхэгийн айлчлалд бэлдэнэ зэрэг чухал ажлуудыг дуусгах ёстой. Үүний дараа би сонгуульдаа бэлдэж, ажлаа өгнө” хэмээн мэдэгдэж байсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.