К.Мбаппе коронавирусний халдвар авчээ
Францын хөлбөмбөгийн тамирчин Килиан Мбаппегийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарлаа гэж Францын Хөлбөмбөгийн холбоо даваа гарагт мэдэгдэв.
Даваа гаргийн өглөө өгсөн шинжилгээний хариу нь халдвартай гарсан К.Мбаппе Францын үндэсний шигшээ багаас тусгаарлагджээ. Францын баг мягмар гарагт Хорватын багтай Парис хотод тоглох байжээ.
Өдгөө 21 настай К.Мбаппе нь шинжилгээний хариу нь эерэг гарсан "Парис Сен-Жермен" клубийн долоо дахь тоглогч болжээ. Өнгөрсөн долоо хоногт Неймар тэргүүтэй зургаан тоглогчоос халдвар илэрсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.