З.Энхболдын оронд Ө.Шижир томилогдоно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхийлөгчид өгсөн байна.
Тэрбээр “Би ажлаа өгөх гэж байна. гурван сарын дараа сонгуулийн компанит ажил эхэлнэ. Сонгуулийн ажилдаа төвлөрөх шаардлагатай байгаа учраас ажлаа өгнө. Ерөнхийлөгч хүлээж авна гэж амласан учраас өнөөдөртөө ажлаа өгчихнө байх. Янз бүрийн цуурхал гарсан учраас албан ёсоор тайлбар хийе. Цуурхал үндэслэлгүй. Харин сонгуульдаа төвлөрөх үүднээс ажлаа өгсөн нь үнэн шүү. Ерөнхийлөгч, сонгууль дөхөж байна, ажлаа хий гэсэн. Миний оронд Монголын хөлбөмбөгийн холбооны гишүүн Ө.Шижир ирнэ” хэмээн тайлбар хийлээ.
Тэгэхээр УИХ-ын Тамгын газрын даргын хариуцлагатай албыг Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир үргэлжлүүлэх ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.