Хятадын арми Ухань хотод эмч нараа нэмж илгээжээ

Хятадын арми Ухань хотод эмч нараа нэмж илгээжээ

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми /АЧА/ шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний голомт болох Ухань хотод 2600 цэргийн эмч нэмж илгээлээ гэж тус улсын төв телевизээр мэдээлжээ.


Эхний ээлжний 1400 эмч Ухань хотод хэдийнэ ирж, ажиллаж эхэлсэн байна. Коронавирусний халдвар тархсан хугацаанд АЧА 4000 эмч, сувилагчаа тус хотод илгээсэн байна. Хамгийн сүүлийн мэдээллээр, Ухань хотод коронавирусний халдвар авсан хүний тоо 32 900 давж, 1000 гаруй хүн нас барсан бол хотын 1078 оршин суугч эдгэрчээ.


“COVID-19” гэж нэрлэсэн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчин Ухань хотод өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээр дэгдсэн юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уг өвчнийг олон голомттой тахал гэж тодорхойлон, олон улсын хэмжээнд гарсан онцгой байдлаар хүлээн зөвшөөрсөн билээ. БНХАУ-аас гадна уг вирусний халдвар 24 улсад бүртгэгдсэн байна.


БНХАУ-ын төв телевизээр мэдээлснээр, тус улсад 44800 хүн шинэ коронавирусний халдвар авсны 1100 гаруй нь нас барж, 4800 орчим хүн эдгэрчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.