Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ГАДААДААС ИРГЭНШИЛ хүсжээ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ГАДААДААС ИРГЭНШИЛ хүсжээ

АТГ-аас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгойн гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.

Мөрдөн шалгалтын явцад яллагдагч Ч.Сайханбилэгийг эх орноосоо оргон зайлсан гэж үзсэн тул түүнийг цагдаагийн байгууллагаас албан ёсоор эрэн сурвалжлах ажлыг эхлүүлээд байгаа юм.

Харин өнгөрсөн сард “Амстердам Партнерс” Олон улсын хуулийн фирмийн Лондон дахь төлөөлөгчийн газар "Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн холбогдсон гэх хэрэг нь улс төрийн зорилготой бөгөөд гэм бурууг нь хуулийн дагуу шийдвэрлэх ёстой" гэх агуулгатай мэдэгдэл гаргаж, өмгөөлөхөөр болсноо албан мэдэгдлээр зарласан байдаг. 

Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гаднын улсаас иргэншил хүсчээ.

Энэ талаар өнөөдөр /2020.02.13/ өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Ч.Сайханбилэг иргэншил хүссэн байна билээ. Тэр хүн гаднын оронд зугтаж байхаар ирж гэм буруутай эсэхээ шалгуулж, нэрээ цэвэрлэх хэрэгтэй" гэж мэдэгдлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.