“Их-7”-гийн орнууд Навальныйн талаар мэдэгдэл гаргалаа

“Их-7”-гийн орнууд Навальныйн талаар мэдэгдэл гаргалаа

“Их-7” бүлгийн улс орнууд ОХУ-д хандан Алексей Навальныйг хордуулсанд буруутай этгээдийг ойрын хугацаанд илрүүлж, Химийн зэвсгийг хориглох тухай конвенцын хүрээнд хариуцлага хүлээлгэхийг уриалжээ. “Их-7” бүлгийн орнуудын гадаад хэргийн сайд нарын хамтарсан мэдэгдэлд Германы шинжээчдийн болон Германы Зэвсэгт хүчний тусгай лабораторийн эмнэлзүйн болон токсикологийн дүгнэлтэд Навальный нь ОХУ-д боловсруулсан “Новичок” төрлийн химийн бодис ашигласан халдлагын хохирогч болохыг заасан гэж дурджээ.

Үүсээд буй нөхцөл байдал ОХУ дахь ардчилал, улс төрийн олон талт байдалд ноцтой цохилт өгч байна гэж мэдэгдэлд онцолсон байна. Үүнтэй холбогдуулан “Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийг Москвад уриалжээ.

“Ноён Навальныйг аймшигтайгаар хордуулсныг тайлбарлахыг хүссэн олон улсын уриалгад ОХУ хэрхэн хариу өгөхийг бид анхааралтай ажиглах болно” гэж хамтарсан мэдэгдэлд онцолсон байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хятадын зарим барааны импортод ногдуулах татварын хөнгөлөлтийн хугацааг сунгалаа 2020-09-08

Өвөр Монголд эх хэлээ хамгаалахын төлөө тэмцэж буй 23 иргэнийг баривчилжээ 2020-09-08

“AstraZeneca” компанийн вакцины туршилтыг зогсоожээ 2020-09-09

Цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашрах төлөвтэй байна 2020-09-09

Грек дэх цагаачдын хуаранд халдварын 35 тохиолдол илэрлээ 2020-09-09

“Их-7”-гийн орнууд Навальныйн талаар мэдэгдэл гаргалаа 2020-09-09

Японы Либерал Ардчилсан намын даргад нэр дэвшигчид бүртгүүллээ 2020-09-09

Бразилд коронавирусний халдварын эсрэг бүх нийтийн вакцинжуулалт 2021 оны нэгдүгээр сараас эхэлнэ 2020-09-09

Сэтгүүлч Жамаль Хашоггийн аминд халдсан хэрэгт буруутай этгээдүүдэд ял оноожээ 2020-09-09

Японд амны хаалтгүй зорчигчийн улмаас онгоц анх удаа ослын буулт хийжээ 2020-09-09

Австралийн хоёр сэтгүүлч Хятадыг орхин явжээ 2020-09-09