Сэтгүүлч Жамаль Хашоггийн аминд халдсан хэрэгт буруутай этгээдүүдэд ял оноожээ

Сэтгүүлч Жамаль Хашоггийн аминд халдсан хэрэгт буруутай этгээдүүдэд ял оноожээ

Саудын Арабын сөрөг хүчний сэтгүүлч гэгддэг байсан Жамаль Хашоггийн ар гэрийнхэн  шүүхээс гэм  буруутай этгээдүүдэд оноосон ялыг   шударга  гэж  үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Туркийн эрх баригчид Саудын шүүхийн шийдвэрийг хүлээлтэд нийцсэнгүй хэмээн  тодорхойлж байгаагаа илэрхийлсэн  байна. Өчигдөр Саудын Арабын Ерөнхий прокурорын газрын албан ёсны төлөөлөгч шүүхээс Хашогги сэтгүүлчийн  аминд халдсан хэрэгт  буруутай этгээдүүдэд   ял  оноосныг  мэдээлсэн юм.

Нийт 8 хүнийг энэ  хэрэгт  буруутгаж байгаа бөгөөд таван хүнд нь тус бүр 20 жилийн ял оноосон байна. Мөн гэм буруутайд тооцогдсон нэг этгээдэд  10, үлдсэн  2-т  нь тус бүр  7 жилийн хорих  ял оноожээ. Саудын  сэтгүүлч  Хашогги  нь  2017  оноос АНУ-д амьдарч Вашингтон Пост  сонинд  ажилладаг байсан юм.  Түүний аминд хүрсэн хэрэг Туркийн Стамбул  хот дахь Саудын Арабын Ерөнхий консулын газарт 2018  оны 10 сард гарсан юм. 

Саудын  эрх баригчид  түүнийг  дипломат  төлөөлөгчийн газарт орсноосоо хойш сураггүй  болсон гэх  мэдээллийг  эрс няцааж байсан боловч   дуу  болон  дүрс  бичлэгүүд цацагдаж эхэлсний дараа консулын ажилтнуудтай маргах үеэр амиа алдсаныг хүлээн зөвшөөрсөн  билээ. Арабын  хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг хорлох захиалгыг   байнга  шүүмжлүүлдэг  байсан   угсаа  залгамжлагч ханхүү  Мухаммед Бен  Салман өгсөн  гэдэг таамгийг дэвшүүлдэг.  Харин Саудын эрх баригчид  энэ хэрэгт холбоотойг  удаа дараа няцаасаар ирсэн билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашрах төлөвтэй байна 2020-09-09

Грек дэх цагаачдын хуаранд халдварын 35 тохиолдол илэрлээ 2020-09-09

“Их-7”-гийн орнууд Навальныйн талаар мэдэгдэл гаргалаа 2020-09-09

Японы Либерал Ардчилсан намын даргад нэр дэвшигчид бүртгүүллээ 2020-09-09

Бразилд коронавирусний халдварын эсрэг бүх нийтийн вакцинжуулалт 2021 оны нэгдүгээр сараас эхэлнэ 2020-09-09

Сэтгүүлч Жамаль Хашоггийн аминд халдсан хэрэгт буруутай этгээдүүдэд ял оноожээ 2020-09-09

Японд амны хаалтгүй зорчигчийн улмаас онгоц анх удаа ослын буулт хийжээ 2020-09-09

Австралийн хоёр сэтгүүлч Хятадыг орхин явжээ 2020-09-09

Тель-Авивт цар тахлын уршгаар нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэлээ 2020-09-09

Египетийн зоогийн газарт робот ашиглаж эхэлжээ 2020-09-09

Япон баллистик пуужингаас хамгаалах хөлөг онгоц бүтээх гэж буйгаа АНУ-д мэдэгджээ 2020-09-09