Японы Либерал Ардчилсан намын даргад нэр дэвшигчид бүртгүүллээ
Японы эрх баригч Либерал Ардчилсан намын даргад нэр дэвшигчид энэ өрсөлдөөнд оролцохоо илэрхийлж энэ мягмар гарагт албан ёсоор бүртгүүлээд байна. Тус намын төв байранд нэр дэвшигчдийг бүртгэх үйл явц болсон юм. Намын даргын өрсөлдөөнд оролцохоо Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Суга Ёшихидэ гадаад хэргийн сайд асан, намын улс төрийн зөвлөлийн дарга Кишида Фумио, батлан хамгаалахын сайд асан Ишиба Сигэру нар мэдэгдлээ.
Тэдний аль аль нь Либерал Ардчилсан намаас парламентад сонгогдсон 20 гишүүний дэмжлэгийг илэрхийлсэн гарын үсгийг цуглуулж бүртгэлээ баталгаажуулсан байна. Ийнхүү намын даргын төлөөх өрсөлдөөн эхлээд байна.
Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа цар тахлын нөхцөл байдалд тохируулан хийх ёстой. Намын даргыг сонгох санал хураалт ирэх 14-ний өдөр болно. Харин 16-нд парламентын ээлжит бус чуулганаар шинэ Ерөнхий сайдыг батлах юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.