Бразилд коронавирусний халдварын эсрэг бүх нийтийн вакцинжуулалт 2021 оны нэгдүгээр сараас эхэлнэ

Бразилд коронавирусний халдварын эсрэг бүх нийтийн вакцинжуулалт 2021 оны нэгдүгээр сараас эхэлнэ

Бразилд коронавирусний халдварын эсрэг бүх нийтийн вакцинжуулалт 2021 оны нэгдүгээр сараас эхлэх талаар тус улсын Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Эдуарду Пазуэллу мэдэгджээ. Тэрбээр “Бид вакцин үйлдвэрлэгч нартай гэрээ хийж байгаа. Нийлүүлэлт нэгдүгээр сараас эхэлж, тухайн сардаа олон нийтийг вакцинжуулж эхэлнэ” гэсэн байна.

“Folha de Sao Paulo” сонинд мэдээлснээр тус улс иргэддээ эхлээд “AstraZeneca” компанийн вакциныг хийхээр болсон нь тодорхой болжээ.

Тэгвэл Оросын “Спутник V” вакцины эмнэлзүйн туршилт Арабын нэгдсэн эмирт улс, Саудын Араб, Филиппин, Энэтхэг болон Бразилд энэ сард эхлэх гэнэ. Бразилын зарим муж ОХУ-ын вакциныг үйлдвэрлэх, нийлүүлэх тохиролцоо хийсэн билээ.

Бразил улс коронавирусний халдвараараа дэлхийд гуравдугаарт бичигдэж байгаа юм. Тус улсад 4162073 хүн өвчилж, 127464 хүн нас бараад байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.