Австралийн хоёр сэтгүүлч Хятадыг орхин явжээ

Австралийн хоёр сэтгүүлч Хятадыг орхин явжээ

Хятадад ажилладаг Австралийн хоёр сэтгүүлч аюулгүй байдлын ажилтнуудад байцаалт өгснийхөө дараа тус улсыг орхин явсан байна.

“Australian Broadcasting Corporation”-ын Хятад дахь сурвалжлагч Билл Бертлз болон “Australian Financial Review” сонины сэтгүүлч Майкл Смит нар Сидней хотод мягмар гарагт ирсэн бөгөөд Австралийн дипломатчид тэднийг нутаг буцахад туслалцаа үзүүлжээ.

Б.Бертлзийн хувьд тийм нөхцөлд явах болсондоо маш сэтгэл дундуур байсан хэмээгээд, жинхэнэ хууль тогтоомжтой оронд эргэн ирсэндээ баяртай байна гэж хэлжээ. “Хятадын аюулгүй байдлын ажилтнууд лхагва гаргийн шөнө дунд тэдний гэрт ирээд, хил давж болохгүй гэж хэлснээс гадна байцаалт өгөхийг зөвшөөрөхийг шаардсан” гэж “AFR” сонинд мэдээлсэн байна.

Австралийн Засгийн газар Б.Бертлз-т Хятадаас явахыг зөвлөсний дараа дээрх явдал болжээ. “AFR” сонинд мэдээлснээр, Б.Бертлз, М.Смит нарыг сэжигтнээр тооцоогүй боловч Австралийн сэтгүүлч Чэн Лэйг мөрдөн шалгах ажиллагаагаар тэднийг холбоотой хэмээн үзсэн ажээ.

Чэн Лэй нь Хятадын төрийн мэдлийн “CGTN” сувгийн нэртэй сэтгүүлч бөгөөд түүнийг Хятадын эрх баригчид өнгөрсөн сард саатуулсан байна. Хоёр орны харилцаанд сүүлийн саруудад ихээхэн ан цав суух болсон юм. Мөн коронавирусний цар тахлын үүсвэрийг бие даан мөрдөн шалгахыг Австрали уриалсан нь Хятадын дургүйцлийг хүргэжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.