АНУ-ын Засгийн газар Хонконгт эзэмшдэг үл хөдлөх хөрөнгөө худалджээ
АНУ-ын Засгийн газар Хонконгт эзэмшдэг үл хөдлөх хөрөнгөө 2 тэрбум 56 сая хонконг доллароор /330 сая ам.доллар/ худалдсан тухай “South China Morning Post” сонин мэдээлжээ.
Энэ нь Хонконг арлын өмнөд эргийн ойролцоох Шоусон-хилл толгод дээрх нэр хүндтэй дүүргийн хэд хэдэн харштай газар юм. АНУ-ын Төрийн департамт энэ газрыг 1948 онд Хонконг Их Британийн колони байх үед Консулын газрын ажилтнууддаа зориулж худалдаж авчээ.
Америкийн Засгийн газрын үл хөдлөх хөрөнгийг хөрөнгө оруулалтын “Hang Lung Properties” компани худалдаж авсан байна. Шинжээчдийн тэмдэглэж буйгаар, тус компани зах зээлийн үнэлгээнээс хамаагүй доогуур үнээр авчээ. “АНУ ийм үнээр худалдахыг зөвшөөрсөн нь маш хачирхалтай” гэж Хонконгийн нэгэн үл хөдлөх хөрөнгийн газрын төлөөлөгч хэлсэн байна.
БНХАУ-ын эрх баригчид Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталсны дараа хоёр улсын харилцаа муудсантай холбоотойгоор АНУ-ын Төрийн департамент тус арал дахь үл хөдлөх хөрөнгөө худалдаанд тавьжээ. Вашингтон энэхүү хуулийг Хонконгийн өөртөө засах эрхийг зөрчсөн гэж үзэж, хориг арга хэмжээ авсан юм. Гэхдээ Америкийн Ерөнхий консулын газрын төлөөлөгч мэдэгдэхдээ, газар худалдах шийдвэрийг арилжааны үүднээс гаргасан гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.