Японы хөлбөмбөгч Юки Нагасато эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн клубт элссэн анхны эмэгтэй тамирчин болжээ.

Японы хөлбөмбөгч Юки Нагасато эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн клубт элссэн анхны эмэгтэй тамирчин болжээ.

Японы хөлбөмбөгч Юки Нагасато эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн клубт элссэн анхны эмэгтэй тамирчин болжээ. Түүнийг Канагава мужийн “Hayabusa Eleven” клубт элсэхээр болсон тухай пүрэв гарагт мэдээлжээ.

Өдгөө 33 настай Юки Нагасато Америкийн “Red Stars” клубт 2017 онд элссэн бөгөөд тэрбээр 2011 оны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлж, 2012 оны Лондонгийн Олимпоос мөнгөн медаль хүртсэн Японы хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тоглогч байжээ.

“Би нас ахих тусам илүү сайн тоглодог болж байгаа. Өөрийгөө ийнхүү сорих гэж байгаадаа баяртай байна” гэж Нагасато хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Тэрбээр эрчүүдийн эсрэг тоглох хүсэлтэй байгаагаа олон жилийн турш илэрхийлсээр ирсэн байна.

Японы шигшээ багийн довтлогч байсан тэрбээр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн багт идэвхтэй үүрэг гүйцэтгэж чадна гэдгийг харуулахыг хүсэж байгаагаа мөн онцлон хэлжээ. Түүний ах Гэнки Нагасато нь мөн Канагава лигийн хоёрдугаар тойрогт “Hayabusa” клубт тоглож байгаагийн зэрэгцээ түүний эмэгтэй дүү Асано саяхан “Hayabusa Eleven+F” хөл гольфын клубт элсжээ.

Юки Нагасато 2019 онд найман гоол хийж, найман оновчтой дамжуулалт өгсөн байна. “Түүний “Hayabusa Eleven” клубтэй байгуулсан гэрээ 2021 оны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн үндэсний лигийн улирлын өмнөх тоглолтын өмнө дуусна" гэж “Red Stars” клуб мэдээлжээ. Юки “Hayabusa” клубийнхэнтэйгээ ирэх 10 дугаар сард юм уу 11 дүгээр сард анхны тоглолтоо хийх төлөвтэй байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Коронавирус чийгшил багатай дотоод орчинд хурдан тархдаг 2020-09-11

Энэтхэгт хоногт 95700 тохиолдол бүртгэгджээ 2020-09-11

Доналд Трамп: БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун эрүүл бөгөөд түүнийг дутуу үнэлэх хэрэггүй 2020-09-11

АНУ-ын Засгийн газар Хонконгт эзэмшдэг үл хөдлөх хөрөнгөө худалджээ 2020-09-11

Ухаалаг амны хаалтын тусламжтай коронавирусний шинж тэмдгийг илрүүлнэ 2020-09-12

Японы хөлбөмбөгч Юки Нагасато эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн клубт элссэн анхны эмэгтэй тамирчин болжээ. 2020-09-12

“Brent” маркийн нефтийн үнэ 40 ам.доллароос доошилж унажээ 2020-09-12

Дэлхий даяар вакцин түгээхэд 8 мянган том онгоц шаардагдана 2020-09-12

Сэтгүүлчдийг хөнөөсөн хэргүүдийг сайтар шалгахыг уриалжээ 2020-09-12

Ерөнхийлөгч Трамп онц байдлын хугацааг дахин нэг жилээр сунгалаа 2020-09-12

Сонгомол барилдааны шилдэг бөх Навид Афкариг 9 сарын 12-нд цаазалсан байна. 2020-09-13