Доналд Трамп: БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун эрүүл бөгөөд түүнийг дутуу үнэлэх хэрэггүй

Доналд Трамп: БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун эрүүл бөгөөд түүнийг дутуу үнэлэх хэрэггүй

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун эрүүл бөгөөд түүнийг дутуу үнэлэх хэрэггүй гэж мэдэгджээ.

Сүүлийн хэдэн сар барууны  болон БНСУ, Японы хэвлэлүүдээр Хойд Солонгосын удирдагч олны өмнө ховор гарч ирэх болсонтой холбогдуулан эрүүл мэндэд нь ноцтой асуудал гарсан гэх цуурхал тарах болсон билээ. Тухайлбал, өнгөрсөн дөрөв, тавдугаар сард тэрбээр гурван долоо хоног хүртэл хугацаагаар олны өмнө гарч ирээгүй юм.

Трамп, Ким хоёр анх 2018 оны зургаадугаар сарын 12-нд Сингапурт дээд хэмжээний уулзалт хийж, хоёр улсын харилцааг тогтворжуулах, Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар тохиролцоонд хүрч байв. Хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт 2019 оны хоёрдугаар сард Вьетнамын нийслэл Ханой хотноо болсон ч үр дүнд хүрээгүй. Хожим нь АНУ, БНАСАУ-ын удирдагчид хоёр Солонгосын хил дээр уулзсан бөгөөд Трамп Хойд Солонгосын газар нутагт хөл тавьсан АНУ-ын анхны ерөнхийлөгч болсон юм. Түүнчлэн, хоёр улсын тэргүүн хэд хэдэн удаа захидлаар харилцаж байсан ба захидлын агуулга нууц хэвээр үлдсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хятад улс дахин ашиглах зориулалтын сансрын хөлгийн туршилт амжилттай болжээ 2020-09-11

ДЭМБ: Дэлхий дахин 180 орчим вакциныг хөгжүүлж байна 2020-09-11

Орос, Хятад, Ираны хакерууд Трамп, Байдены штабад халдсан гэв 2020-09-11

Коронавирус чийгшил багатай дотоод орчинд хурдан тархдаг 2020-09-11

Энэтхэгт хоногт 95700 тохиолдол бүртгэгджээ 2020-09-11

Доналд Трамп: БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун эрүүл бөгөөд түүнийг дутуу үнэлэх хэрэггүй 2020-09-11

АНУ-ын Засгийн газар Хонконгт эзэмшдэг үл хөдлөх хөрөнгөө худалджээ 2020-09-11

Ухаалаг амны хаалтын тусламжтай коронавирусний шинж тэмдгийг илрүүлнэ 2020-09-12

Японы хөлбөмбөгч Юки Нагасато эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн клубт элссэн анхны эмэгтэй тамирчин болжээ. 2020-09-12

“Brent” маркийн нефтийн үнэ 40 ам.доллароос доошилж унажээ 2020-09-12

Дэлхий даяар вакцин түгээхэд 8 мянган том онгоц шаардагдана 2020-09-12