Коронавирус чийгшил багатай дотоод орчинд хурдан тархдаг
ХБНГУ-ын Лейпциг хотын “Leibniz” хүрээлэнгийн судлаачид коронавирус чийгшил багатай дотоод орчинд хурдан тархдаг болохыг тогтоожээ.
Уг судалгааг олон улсын 10 судалгаатай харьцуулан үр дүнг нь нэгтгэх замаар хийсэн байна.
Коронавирусний халдвар дотоод очинд хурдан тархдаг тул амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, агаарын сэлгэлтийг 30 минут тутамд хийж байхыг судлаачид зөвлөжээ.
Дотоод орчны чийгшил 40-60 хувьд байхад коронавирусний тархалт үлэмж буурсан нь судалгаагаар тогтоогдсон байна.
Эх сурвалж: Eurekalert
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.