Энэтхэгт хоногт 95700 тохиолдол бүртгэгджээ

Энэтхэгт хоногт 95700 тохиолдол бүртгэгджээ

Коронавирусний халдвар дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 28 сая гаруй хүн өвчилж, 912 мянган хүн нас бараад байна. 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 250 мянга гаруй шинэ тохиолдол, 4800 гаруй нас баралт бүртгэгджээ.

Халдварын тоогоороо дэлхийд АНУ, Энэтхэг, Бразил, ОХУ, Перу улс тэргүүлж байна. АНУ-д өвчлөл 100 мянган хүнд 1935 байгаа бол Энэтхэгт хоногт 95700 гаруй тохиолдол бүртгэгджээ. Тус улсын нөхцөл байдал анхаарал татсан хэвээр байна.

Хойд хөрш ОХУ-д хоногт 5363 хүн өвчилж, 128 хүн нас баржээ. Урд хөрш Хятадад 15 шинэ тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Тус улсын их газарт дотоодод халдвар бүртгэгдээгүй 26 дахь өдрөө болжээ. Хятадад шинж тэмдэггүй нийт 311 тохиолдол эмчлэгдэж байна.

Өмнөд Солонгост 24 цагийн хугацаанд 176 шинэ тохиолдол, дөрвөн нас баралт бүртгэгджээ. БНСУ-ын хувьд халдвар өнгөрсөн сарын 14-нөөс хойш нэмэгдсээр наймдугаар сарын 27-нд оргилдоо хүрч, одоо тархалт аажмаар буурч байна. Тус улсад наймдугаар сарын дунд үеэс зайнаас харилцах горимыг улс орон даяар мөрдөж байна.

Японд хоногт 710 шинэ тохиолдол нэмэгдэж, дөрвөн хүн нас баржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Афганистаны дэд ерөнхийлөгчийн амь насанд халдах гэж оролджээ 2020-09-11

Хятад улс дахин ашиглах зориулалтын сансрын хөлгийн туршилт амжилттай болжээ 2020-09-11

ДЭМБ: Дэлхий дахин 180 орчим вакциныг хөгжүүлж байна 2020-09-11

Орос, Хятад, Ираны хакерууд Трамп, Байдены штабад халдсан гэв 2020-09-11

Коронавирус чийгшил багатай дотоод орчинд хурдан тархдаг 2020-09-11

Энэтхэгт хоногт 95700 тохиолдол бүртгэгджээ 2020-09-11

Доналд Трамп: БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун эрүүл бөгөөд түүнийг дутуу үнэлэх хэрэггүй 2020-09-11

АНУ-ын Засгийн газар Хонконгт эзэмшдэг үл хөдлөх хөрөнгөө худалджээ 2020-09-11

Ухаалаг амны хаалтын тусламжтай коронавирусний шинж тэмдгийг илрүүлнэ 2020-09-12

Японы хөлбөмбөгч Юки Нагасато эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн клубт элссэн анхны эмэгтэй тамирчин болжээ. 2020-09-12

“Brent” маркийн нефтийн үнэ 40 ам.доллароос доошилж унажээ 2020-09-12