Ч.Сайханбилэг: Зика вирусаар халдварлаж, төрөө бузарлахгүй
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд өчигдөр /2020.02.14/ хийсэн мэдэгдэлдээ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаадын улс орноос иргэншил хүссэн тухай мэдээлсэн юм.
Харин Ч.Сайханбилэг өөрийн фейсбүүк хуудсаараа энэ мэдээлэл огт үндэслэлгүй гэж мэдэгджээ.
“Иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй, Зика вирусаар халдварлаж төрөө, нийгмээ хэзээ ч бузарлахгүй” гэж Ч.Сайханбилэг фейсбүүк хуудастаа бичсэн байна.
Энэ талаар өнөөдөр /2020.02.13/ өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Ч.Сайханбилэг иргэншил хүссэн байна билээ. Тэр хүн гаднын оронд зугтаж байхаар ирж гэм буруутай эсэхээ шалгуулж, нэрээ цэвэрлэх хэрэгтэй. 2012-2016 оны АН-ын сонгуулийн ялагдлыг би хүлээгээд ажлаа өгсөн. Ер нь бол сонгуулийн өмнөх саруудад рейтинг харьцангуй гайгүй байсан шүү дээ. Аль нэг нам нь УИХ-д 65 суудал авах тийм шинж тэмдэг байгаагүй. Бүх төрлийн судалгааг харж болно. Сонгуулийн эцсийн өдөр Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж хоёр “Эрдэнэт”-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банканд өгснөөс болоод бид ялагдсан. Яагаад ялагдсан гэхээр 76 тойрогтой мажоритар сонгуулиар жаахан илүү нь бүгдийг авдаг. Тэр жаахан илүүг 49 хувийн үйл явдал МАН-д өгсөн. Ц.Элбэгдорж бол зорилготойгоор 49 хувийг өгөөд, түүнийг зарлуулж байгаад АН-ыг ялагдуулсан. Ч.Сайханбилэг бас зорилготойгоор ялагдуулсан юм. Ямар зорилго байсныг өөрсдөөс нь асуугаарай. Бодвол хонзон байх. Эрдэнэс Тавантолгойг Ц.Элбэгдоржийн найз Ж.Оджаргалд өгөөгүйн өсийг авсан болов уу. АН-ын 180 мянган гишүүн хохирсон. МАН-д саналаа өгөөд дөрвөн жил сайхан явна гэсэн Монголын ард түмэн бас хохирсон" гэж мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.