Сантос, Тейшейр хоёрын тулаан 2 дахь удаагаа хойшиллоо
UFC холбооны хагас хүнд жингийн Тьяго Сантос, Гловер Тейшейр хоёрын тулаан 2 дахь удаагаа коронавирусний улмаас хойшлогдлоо.
Тулаан анх есдүгээр сарын 12-нд Лас-Вегаст болох байсан ч Гловер Тейшейр халдвартай нь илэрсэн.
Дараа нь тэд аравдугаар сарын 3-нд Абу-Дабид UFC Fight Night тэмцээнд тулалдах болсон ч энэ удаад Тьяго Сантос коронавирусний халдвартай нь тогтоогдлоо.
Энэ хоёрын ялсан нь Доминик Рейес (АНУ) - Ян Блахович (АНУ) нарын ялсантай аваргын бүсийн төлөө тулах ёстой байсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.