Зах, худалдааны төвүүдийг хаахгүй, хүнсээ нөөцлөх шаардлагагүй
Хүнсний зах, худалдааны төвүүдийг хаана гэсэн ташаа мэдээлэл цацагдаж, зарим иргэд хүнсээ нөөцлөх тохиолдол гарсан.
Энэ талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлогын зохицуулалтын газрын дарга Т.Гантогтохоос тодруулахад "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газраас гарсан тогтоол, шийдвэрийн дагуу ХХААХҮЯ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хил хааснаар бараа бүтээгдэхүүний импортыг хориглоогүй. Харин БНХАУ-аас ирж буй тахиа, гахайны мах, махан бүтээгдэхүүнийг импортлох ажлыг зогсоосон. Бусад барааг импортоор хэвийн нэвтрүүлж байгаа.
Хүнсний зах, худалдааны төвүүдийг хаана гэсэн мэдээлэл цацагдсан. Зах, худалдааны төвүүдийг хаахгүй. Тиймээс хэрэглэгчдэд хандаж хэлэхэд бараа, бүтээгдэхүүнийг бөөнд нь худалдаж авах шаардлагагүй. Аль болох чанартай хүнсийг багаар нь худалдан авч хэрэглэх хэрэгтэй. Адууны мах, аарцыг өргөнөөр хэрэглэхийг зөвлөж байна. Адууны мах, аарц нь амьсгалын замын өвчнийг эдгээх талаасаа эрүүл мэндийн хувьд хэрэгтэй” гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.